Баянхонгор аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын газар
1.Төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, стандартын хэрэгжилт
2.Тухайн байгууллагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, төсөвт байгууллагын хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, төсвийг зүй зохистой, үр ашигтай зарцуулсан байдал
3.Засгийн газрын тусгай зориулалтын сан, төсвөөс олгосон тусламж, дэмжлэг, эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж байгаа төсвийн хөрөнгө, олон улсын байгууллага, гадаад орны Засгийн газар, байгууллага, иргэдээс олгосон зээл, өгсөн хандив, тусламж, тэдгээртэй адилтгах хөрөнгийн ашиглалт, зарцуулалт
4.Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, зарцуулалт, түүний үр ашигтай байдал
5.Анхан шатны баримт бүрдүүлэлт болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланд тусгагдсан байдал