Эрхэм зорилго

Эрсдэлд суурилсан дотоод аудит, хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэргэжил арга зүй, зөвлөгөө өгөх замаар төсвийн сахилга батыг сайжруулах, хариуцлагыг дээшлүүлэх, байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэх, хараат бус бие даасан, бодитой баталгаажуулах болон зөвлөх үйлчилгээг үзүүлнэ

Зорилт

Улсын салбарын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйл явцын үр нөлөөг бодитоор, хараат бус бие даасан байдлаар үнэлж, үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах, улсын хөгжил, нийтийн сайн сайханд чиглэсэн зөвлөмжөөр шийдвэр гаргагч нарыг хангах, дэмжлэг үзүүлэх.

Бүтэц зохион байгуулалт:

Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь аймгийн Засаг даргын А/129 дүгээр захирамжаар Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, албаны дарга-1, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор-3, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор-4, Хүний нөөц, дотоод ажилтан, архив бичиг хэрэг-1, Гэрээт ажилтан-2 нийт 11 хүний бүтэц орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.  

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны үндсэн чиг үүрэг

Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь аймгийн Засаг даргын А/129 дүгээр захирамжаар Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, албаны дарга-1, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор-3, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор-4, Хүний нөөц, дотоод ажилтан, архив бичиг хэрэг-1, Гэрээт ажилтан-2 нийт 11 хүний бүтэц орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.  

Санхүүгийн хяналт шалгалт

1.Төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, стандартын хэрэгжилт

2.Тухайн байгууллагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, төсөвт байгууллагын хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, төсвийг зүй зохистой, үр ашигтай зарцуулсан байдал 

3.Засгийн газрын тусгай зориулалтын сан, төсвөөс олгосон тусламж, дэмжлэг, эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж байгаа төсвийн хөрөнгө, олон улсын байгууллага, гадаад орны Засгийн газар, байгууллага, иргэдээс олгосон зээл, өгсөн хандив, тусламж, тэдгээртэй адилтгах хөрөнгийн ашиглалт, зарцуулалт

4.Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, зарцуулалт, түүний үр ашигтай байдал

5.Анхан шатны баримт бүрдүүлэлт болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланд тусгагдсан байдал

Дотоод аудитын чиглэлээр

Алсын хараа

Аймаг болон улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үнэ цэнэтэй байгууллага болох.